СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-14

🔴 LIVE: АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: Иргэдийн хэлээд байгаа шиг шатахууны хомстол үүсээгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

АМГТГ-аас шатахууны нөөц, үнийн асуудлаар мэдээлэл хийж байна. АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Монгол Улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 28 хоногийн нөөцтэй байна" хэмээн мэдэгдэв. 

28 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэйгээс А-80 автобензин 39, АИ-92 автобензин 19, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш зургаа хоногийн нөөцтэй байна. Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 5215.02-531.87 ам.доллар буюу баррель нь 67.50-72.86 ам.долларын хооронд хэлбэлзсэн байна.

АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: 

-АИ-92 автобензинээ импортоор авдаг. ОХУ-ын Роснефтийн Ангарск дахь салбар үйлдвэр урсгал засварт орсонтой холбогдуулан нийлүүлэлт багассан. Гэхдээ Хятадын "Петро Чайна" компаниас АИ-92 автобензин худалдаж авч байна. Ачилт хийгдсэн, нааш ирж яваа.

Иргэдийн хэлээд байгаа шиг хомстол үүсээгүй. Харин шатахууны нөөц багассан, үнэ нэмэгдэхгүй. Учир нь өнгөрсөн 7, 8 дугаар сард нефтийн үнэ 35 ам.доллароор буурсан үед худалдаж авсан тул шатахууны үнэ нэмэгдэхгүй. Нийслэлийн хэмжээнд байгаа 73 ШТС-уудаас мэдээлэл авахад 13 нь АИ-92 худалдаалахгүй байгааг мэдэгдсэн байгаа. Цаашид шатахууны хомсдол үүсэхгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.