Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн баривчлагдсан Ч.Чинбатад ТЭЦ-3 ТӨХК 30,536,068 төгрөгийн тэтгэмж олгожээ
АТГ-ын мөрдөн байцаагчид “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Ч.Чинбатыг өнгөрөгч долдугаар сарын 30-ны өдөр үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн баривчилж, ШШГЕГ-ын хартяа цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулж байлаа.
Гэвч энэхүү баривчилгаанаас хойш яг 15 хоногийн дараа “Дулаан цахилгаан станц-3” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн “Тэтгэмж олгох тухай” гэх тэргүүтэй №27-р тогтоолын дагуу Ч.Чинбатад 30,536,068 төгрөгийн тэтгэмж олгосон мэдээлэл тус байгууллагын шилэн дансанд орсныг та бүхэн харж байна. Бид уг асуудлыг “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Ц.Лхамсүрэнгээс тодруулах гэсэн боловч тэрбээр утсаа авсангүй.
Ч.Чинбат нь 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бөгөөд түүнээс хойш ердөө нэг жилийн хугацаанд түүний орлого 110.2 сая төгрөгөөр, гэр бүлийнх нь орлого 106.6 сая төгрөгөөр өссөний зэрэгцээ, бусдаас авсан зээлийн хэмжээ нь 300 сая төгрөгөөр огцом буурсан тул АТГ-аас түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгаж эхэлсэн юм.
Бид уг асуудлыг эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.