LIVE: Б.Үзэм: ТОСК-ийнхан намайг түрээсийн сууцнаас минь хөөж гаргангуутаа ганц бие чинээлэг залууг оронд нь оруулсан

ТОСК-ийн захирал, удирдлагууд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан эмзэг бүлгийн иргэдийг түрээсэлж буй орон сууцнаас хөөн гаргаж, улмаар суларсан орон сууцанд нь уг хөтөлбөрт хамрагдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй иргэдийг оруулсан байж болзошгүй асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Уг мэдээллийг дагуу “Хангай хотхон”-ы түрээсийн орон сууцыг дөрвөн жилийн турш түрээсэлж байгаад гэнэт хөөгдөж хохирсон иргэн Б.Үзэм гуай манай редакцтай холбогдож өөрт тохиолдсон зүйлээ олон нийттэй хуваалцахыг хүссэн юм.

"Түрээсийн орон сууц"-аасаа хөөгдсөн хохирогч Б.Үзэм:

Би “Хангай хотхон”-ы Түрээсийн орон сууцанд 2017 онд сугалаагаар шалгарч хоёр өрөө байранд орж байлаа. Тус хотхоны 516-р байранд түүнээс хойш дөрвөн жилийн хугацаанд түрээсээ сар бүр тогтмол төлж амьдарсан. . Гэтэл 2020 онд ковидын цар тахалд нэрвэгдсэн хүнд хэцүү үед ТОСК-ийн хүмүүс шалгалт хийж байна гэж дайрч орж ирээд намайг байрнаас минь шууд хөөж гаргасан. Тэгэхдээ түрээсийн орон сууцанд хамрагдсан айл өрхүүдийн хаалганы голыг шууд сольж хөөж байсан. .

Би түрээсийн төлбөрөө төлөхгүй удаасан хохироосон зүйл байхгүй. Анх байранд орохдоо 850,000 төгрөг төлж, улмаар сар бүр 250,000 төгрөгийн түрээсийг дөрвөн жилийн турш төлсөн. Зөвхөн миний төлсөн нийт төлбөр л гэхэд 13,500,000 орчим төгрөг байгаа. Тэгэхэд . .

ТОСК-ынхан ядарсан хүмүүсийг байрнаас нь хөөж гаргангуутаа суларсан байранд нь хүмүүсийг 2-3 сая төгрөгийн авлига авч оруулдаг гэдэг мэдээлэл байгаа. Би ТОСК-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүйд хандан гомдол гаргах гэсэн боловч тэр хүн огт олдоогүй. Боловсон хүчин нь ч намайг тэр хүнтэй уулзуулаагүй. Миний өргөдөл гомдолд ямарч хариу өгөөгүй.

. Монголын том дарга нар өөрсдөө хууль журмыг зөрчихийн дээдээр зөрчдөг мөртлөө жирийн ядарсан иргэдээ журмын ганц нэг заалт зөрчсөн хэмээн буруутгаж гудамжинд гаргасанд гомдож явдаг. .

ТОСК-ынхан ядарсан иргэдийг түрээсийн орон сууцнаас нь хөөж гаргангуутаа өөрсдийн танил талынхныгаа тухайн орон сууцанд оруулж эзэгнэсэн гэж би боддог.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.