СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-11

БЗД-ийн Засаг дарга үерийн бүсэд суурьшиж иргэдэд чиглэсэн арга хэмжээ авахыг үүрэг болгов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн онцгой комисс цаг үеийн асуудлаар яаралтай хуралдаж “Ковид-19”-ийн үед хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх цар тахлын нөхцөл байдал, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, ойрын хугацаанд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд тулгамдаж байгаа асуудлаар холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Хурлаар дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэсээс цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Шуурхай хуралдаанаар Ковид-19 цар тахлын нөхцөлд гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулах, өрхийн эмнэлэгүүдийн үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй хүргэж, түргэн шуурхай ажиллахыг Эрүүл мэндийн төвд үүрэг болголоо.

Түүнчлэн үер усны улирал эхэлж байгаатай холбогдуулан үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах талаар холбогдох албаны хүмүүст дараах чиглэлүүдийг өглөө.

Үүнд: , хүн хүчийг нэмэгдүүлэх, үер усны дуудлага өгсөн газрууд дээр шуурхай очиж ажиллах, цаашлаад дуудлагын тоо нэмэгдэж хүн хүч шаардлагатай үед дүүргийн Тохижилтын хэлтэс, Цэргийн штаб хамтран дайчилгааны цэргүүдийг татан оролцуулах, Сэлбэ гол, Улиастайн голын дагуу онцгой байршлуудад хуваарь гаргаж ажиллах,.

Борооны улиралд орон сууцны гарааш усанд автах эрсдэл үүсдэг тул СӨХ-дыг ус соруулах төхөөрөмжтэй болгох шаардлага хүргүүлэхийг Дүүрэг хөгжлийн төвд үүрэг болгов.

Дүүргийн Онцгой комиссын хурлаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдэд шалгалт явуулан, шаардлага хүргүүлж холбогдох арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний зэрэгцээ мал бүхий иргэд зөвшөөрөлгүй цэгт мал худалдаалж буй асуудлыг цэгцлэх үүрэг өгсөн юм. Мөн гэр хорооллын гудамж талбайн ариутгалын халдваргүйжүүлэлтийн ажлыг ирэх 7 хоногт зохион байгуулахаар боллоо.    

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.