СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-28

Засгийн газар нэн яаралтай хэлэлцүүлэхээр хууль өргөн барьжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр өглөө 09.00 цагаас төрийн ордонд зарлагджээ. Эхний хэлэлцэх асуудал нь "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" /Засгийн газар 2018.11.21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; байсан аж.

Гэвч Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ирээгүй гэдэг шалтгаанаар уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар бол зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бүтээгдэхүүнийхээ борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг байна. Энэ нь тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөлөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахгүй, холбогдох байгууллагуудад тайлан, мэдээ өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хоршоо, нөхөрлөлөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.