LIVE: "Аав зарна" гэж зар тавьсан уран бүтээлчид "Шуурхай зар" сонины өмнөөс ШӨХТГ-т торгуулийн 5 сая төгрөгийг нь тушаана
Шуурхай зар сонинд нийтэлсэн "Аав зарна" гэх зар нь уран сайхны киноны сурталчилгаа байсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлын дагуу ШӨХТГ хяналт, шалгалт хийсэн байна. Улмаар "Аав зарна" зарыг нийтэлсэн Шуурхай зар сониныг Зар сурталчилгааны хуулийг зөрчсөн тул таван сая төгрөгөөр торгожээ.
Харин тус зарыг нийтлүүлсэн уран бүтээлчдийн зүгээс таван сая төгрөгийн торгуулийг "Шуурхай зар" сонины өмнөөс төлнө гэдгээ мэдэгдээд байна.
ШӨХТГ-ын дарга Б.Батэрдэнэ "Шуурхай зар сонинг зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн гэж үзэн таван сая төгрөгөөр торгосон. Тухайн зарыг байршуулсан ААН-ыг мөн адил таван сая төгрөгөөр торгоно. "Аав зарна" зарын видео яриа нь дээр хэд хэдэн ноцтой зүйл яригдсан.
- Тэтгэвэртэй гарсан тул зарах гэж байгаа гэдэг нь "хүнийг зарж болдог" гэх арилжааны хэсэг болгосон.
- Мөн элдэв хууч өвчингүй учир гурван сая төгрөгөөр зарах гэж байгаа гэдэг нь "хүнийг үнэлэх" систем рүү оруулж байна.
Зар сурталчилгааны тухай хуулийн 6.1-т зааснаар зар сурталчилгаа үнэн байх ёстой. Гэтэл та нар тухайн зарыг худлаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн" гэв.
Түүнчлэн уран бүтээлийг гаргах эсэхийг Соёлын яам шийдэх аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.