АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 1 сарын өмнө

МАН-ын дарга У.Хүрэлсүх ХҮН-ын дарга Т.Доржхандад баяр хүргэв

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Хөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогдсонтой холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх олон нийтийн цахим хуудсаар мэндчилгээ илгээжээ.

Тэрбээр "​Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага парламентад суудал бүхий шинэ залуу улс төрийн хүчин болох Хөдөлмөрийн Үндэсний Нам Их хурлаа амжилттай зохион байгуулж, намын даргаа сонгож, үзэл баримтлалаа баталсан явдалд 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын зүгээс баяр хүргэе.

Хөдөлмөрийн Үндэсний Намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд Танд Монгол Ардын Намын даргын хувьд баяр хүргэж, Нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлж, эх орон, ард түмнийхээ төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахад амжилт хүсье" гэжээ.

 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ардын элч
1 сарын өмнө
202.126.90.69

Ерөнхий сайдаа Ж.Эрдэнэбат чинь шүүх хурлаасаа өмнө суллагдах шийдвэрээ мэдцэн ард түмнээсээ авгай өмгөөлөгчөөрөө дамжуулж уучлал гуйгаад ийм завхарал бхйпаг юмуу.Шүүх чинь юу болоод байгаан.Авилгач албан тушаалтангууд улсаа тонон цөлмөж өчнөөн хулгай орд газар далдуур бүлэглэн хулгай хийж гэмт хэрэг үйлдэх замаар баяжиж хөрөнгө мөнгөөрөө ялаас мултараад ядарсан ардууд нь шорондоо тарчлах ёстой юу

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.