TREND LIVE: О.Гончигсүрэн: Э.Оюунболд аварга миний толгой руу бөмбөр нүдэж байгаа юм шиг л нүдсэн
Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, хувиараа бизнес эрхлэгч О.Гончигсүрэнгийн манай телевизэд өгсөн ярилцлагыг хоёр хоногийн дотор 806 мянган хүн үзэж, 5100 гаруй сэтгэгдэл авсан тул “TREND LIVE” онцолж байна.
Иргэн О.Гончигсүрэн нь 2015 оны Улсын баяр наадмын дөнгөж дараахан тухайн үед Улсын арслан болоод байсан Э.Оюунболдтой танилцаж байжээ. Танилцсаны дараахнаас Э.Оюунболд аварга “Би ээж аавдаа дээл авч өгмөөр байна. Эхнэртээ машин, гутал авч өгмөөр байна. Арслангийн найраа “Скай ресорт”-д хийхэд мөнгө дутаад байна. Арслангийн найрнаар цугласан мөнгөнөөс зээлээ төлнө” гэх зэргээр увуулж цувуулж авсаар нийтдээ 50 гаруй сая төгрөг зээлж байжээ. Гэвч тэрбээр уг зээлийнхээ 30 саяыг нь төлөөгүйгээр барахгүй “Арслан цол”-ны мялаалга найр болсон шөнөө иргэн О.Гончигсүрэнг “Чи муу мөнгөтэй п...” гэх зэргээр дайрч давшлан зодсоныг тэрбээр ил цагаан ярьсан нь олныг шуугиулаад байна.
Э.Оюунболдтой манай редакц холбогдож энэхүү асуудалд хариу тайлбар, няцаалт өгөөч хэмээн урьсан боловч тэрбээр зөвшөөргүй билээ.
Энэ ярилцлагыг бүтнээр үзэхийг хүсвэл энд дарна уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.