LIVE: Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд БНСУ-ын консулын газарт 11 дэх өдрөө суулт хийж байгаа талаар тус улсад гацсан иргэдийн төлөөлөлтэй утсаар холбогдож мэдээлэл авлаа.

БНСУ-д гацсан монголчууд:

-БНСУ-д эх орондоо ирэх хүсэлтэй 4700 иргэн байгаагаас нэн яаралтай буцах хүсэлтэй 1230 иргэн байна. Бид нарын хувьд 70 хоногийн өмнө эх орондоо буцах онгоцны тасалбар, тусгаарлах байрны мөнгөө төлсөн байсан. Гэтэл нэг өглөө та бүхнийг татан авах боломжгүй гэж мэдэгдсэн.. Нутаг буцах байсан иргэдийн хувьд байсан мөнгөөрөө зочид буудал, айлд байрлаж байсан ч мөнгөгүй болж, айлаасаа хөөгдөх дээрээ тулсан.

БНСУ-ын консулын газарт бид нар жагсахдаа өдөр болгон шаардлага, хүсэлтээ өгсөн. Бид нарын хүсэлтийг консулын газрынхан хүлээн авч УОК, Засгийн газарт өгч байгаа гэсэн ч ямар ч хариу, мэдэгдэл, мэдээлэл өгөөгүй.

Жагсаалд 30-40 иргэн оролцож байгаа мэт боловч бид эх орон руугаа буцах хүсэлтэй 1200 иргэнийг төлөөлж байгаа хэрэг. Бид нарын хувьд консулын газрын шатан дээр байрлаж байгаа. .

Энэ сарын 15-нд тусгай үүргийн нислэгээр 160 иргэнийг авчирна гэж байгаа ч бид нарын асуудлыг шийдээгүй. Жирэмсэн хоёр хүн, хорт хавдрын хагалгаанд орсон нэг хүнийг уг нислэгт багтаасан. Тус улсад 60 хоног хоригдсон 84 хүнээс 44 иргэн уг нислэгт багтаж байгаа.

Засгийн газраас гадаадад байгаа иргэдээ нэг жил хүлээ та бүхнийг татан авна гэсэн.. Зүгээр эх орондоо, гэртээ харих хүсэлтэй 1200 иргэдийн төлөөлөл юм гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.