LIVE: С.Ганжаргал: Тоосгоны үйлдвэрийн хогийн цэгийг бяцхан цэцэрлэгт хүрээлэн болгосон

СХД-ийн 7-р хороонд байрлах тоосгоны үйлдвэрийн хаягдал, хогийн цэг байсан газарт 11 жилийн өмнөөс мод, бут тарьж цэцэрлэгжүүлж байгаа Д.Тайванжаргалынд бид зочиллоо.

Гэргий С.Ганжаргал ямар ч мод бут тарих мэдлэггүй байсан ч өөрийн сонирхолдоо хөтлөгдөн зүтгэсээр өдгөө 160 гаруй мод ургуулжээ. Монос, чацаргана, үхрийн нүд, интоор гэсэн жимсний модод ургаж, ойр хавийн хүүхдүүд жимс түүдэг байна. Цаашид банзан хашаа биш амьд бутаар хашаа босгож, нов ногоон зүлэгтэй болгохыг зорьж байгаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.