TREND LIVE: Энд байна юм чинь!
"Ангарагаас эрчүүд, Сугараас эмэгтэйчүүд" хэмээх ном бий. Энэхүү бүтээлд эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр, өөр гарагаас ирсэн байдаг тул нэгэн гараг болохын тулд, үгүйдээ л нэг тийш харахын тулд олон давааг даван туулах шаардлагатай болдог тухай өгүүлдэг.
Хосуудын сонирхлын зөрүү, харилцаанд гаргадаг алдаануудын талаар өгүүлсэн энэхүү бүтээлийн тухай өгүүлэх болсон учир нь нэгэн эмэгтэйн эрчүүдийн зүгээс гаргадаг "уучламгүй" алдааны талаар хийсэн лайвтай холбоотой юм.
Энэхүү лайвыг хийсэн эмэгтэйд эрчүүдийн бахь байрандаа байгаа зүйлийг олохгүй, эрэн хайдаг зан нь уур цухлыг нь хүргэдэг тухай "Өглөө босоод цоо шинэ ертөнцөд сэрсэн юм шиг оймс, түрийвчээ хайж эхэлнэ. Гэтэл нөгөө зүйл нь яг байдаг байрандаа, бүр хэдэн мянган жил тэндээ байсаар байгаад "Намайг ашиглаач" гээд хэвтэж л байдаг" хэмээн өгүүлж байна.
Хосууд яагаад нэгнийхээ уурыг бардаг вэ? Нэгэн гараг болох тийм хэцүү гэж үү?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.