СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: “BBC аав“ гэр бүлтэйгээ “эргэн” ирэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

2017 онд профессор Роберт Келли Өмнөд, Хойд Солонгосын харилцааны талаар BBC-д ярилцлага өгч байх үеэр хүүхдүүд нь өрөөнд нь орж ирэхэд эхнэр нь сандран тэднийг чирэн гарч буй бичлэгийг та санаж байгаа биз ээ.

Уг бичлэг интернэтээр тархаж олон сая хүмүүс үзэж, трэнд болсон байдаг. Хүүхдүүд нь хүн болгоны өхөөрдлийг төрүүлж, профессорыг “ВВС Аав” хочтой болгосон.

Роберт Келли ВВС-д “эргэн” иржээ. Энэ удаад тэрээр эхнэр, дүрсгүй хоёр хүүхдийн хамтаар БНСУ дахь хөл хорио болон гэрээсээ ажиллах талаар ярилцсан байна.

Тэрээр ярилцлагадаа “Манайх шиг бага насны хүүхдүүдтэй ажилчидтай байх нь ажил олгогчдод маш хэцүү тусна. Би өдөрт хоёр, ихдээ гурван цагаар л ажиллаж байна. Хүүхдүүдэд хийх зүйл байхгүй, хананд авирцгааж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж:  bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.