Өнгөрсөн оны халамжийн мөнгийг нөхөн олгож байна

 

Нийслэлийн төсвөөс санхүүжигдэх тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт тусламжийн 2018 оны санхүүжилтийг харьяа дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдийн "Төрийн сангийн данс"-д шилжүүлжээ. 

Өнгөрсөн онд тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлтийн санхүүжилт дууссан тул дээрх халамжийн мөнгөө аваагүй иргэдэд нөхөн олгож байгааг Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2018 оны халамжийн мөнгө банкнуудад орсон байна.

Тухайлбал, . Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас цалинтай ээж, хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй гэдгийг анхааруулан хэлэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.