СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-10-01

Эр зоригийн спортод хэний хүү цойлох вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулдаг хамгийн өрсөлдөөнтэй халуухан тэмцээн болох BAJA 250 авто спортын олон төрөлт бартаат замын уралдаан энэ сарын 6-7-нд Цонжинболдогт болох байсан ч тамирчдын санал хүсэлтээр хойшилж 13-14-нд болохоор товлогджээ.Эрсдэл өндөртэй, хурд хүч гаргадаг гэдгээрээ хамгийн олон үзэгчтэй байдаг богино зайн ралли уралдаанд 80 орчим багийн 140 гаруй тамирчин хоёр өдөр авхаалж самбаа, авьяас, ур чадвараа сорин өрсөлдөхөөр боллоо. Тамирчид 50 км замыг эхний өдөр гурав тойрох бол финалд үлдсэн нь хоёр тойрно.

Тэмцээний сэтгэл хөдөлгөм торгон агшныг үзэх үзэгчдийн тасалбар зэрэглэлээсээ хамаараад 11-15.000 төгрөгийн үнэтэй. Уг раллид  авто спортын төрөлд дотооддоо төдийгүй дэлхийн, олон улсын тэмцээнд амжилттай оролцдог шилдэг тамирчид төмөр хүлгийнхээ тоосыг тэнгэрт бостол уралдах нь. Эр зориг шалгадаг энэ спортод хэний хүү цойлон түрүүлэх бол?

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.