Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, О.Ууганбаатар үзүүлээд өгөөрэй

Азербайжаны Баку хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжилсээр. Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй тэмцээнд өнөөдөр эмэгтэй 63, эрэгтэй 81 кг-д аварга тодорно. Монголоос Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч нар эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч сорих бол эрэгтэй 81 кг-д О.Ууганбаатар зодоглохоор боллоо.

ЭМЭГТЭЙ 63 кг

А хэсэг

Монголын залуу жүдоч Б.Ганхайч эхний тойрогт БНХАУ-ын Жүн Ши Янтай, түүнийг ялвал К.Агбегненутэй хүч үзнэ.

42328742 1034891823302336 2399210710555951104 n

Д хэсэг

Энэ хэсэгт  Б.Мөнгөнчимэг багтаж буй. Тэрбээр эхний тойрогт Италийн Эдвиж   Гвендтэй учраа таарсан. Хэрвээ түүнийг ялвал Ж.Франссентай зодоглох.

Monchimeg judo

 

ЭРЭГТЭЙ 81 кг

Б хэсэг

Энэ хэсгийг О.Ууганбаатар тэргүүлж буй. Түүний эхний өрсөлдөгч нь Бразилын Эдуардо Сантош. Түүнийг ялвал Грекийн Алексиос Нтанацидис, Молдавын Дорин Готоноага нарын ялсантай нь өрсөлдөнө.

42357827 242331959961787 445500825716916224 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.