Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн есөн албан тушаалтныг нийтийн албанаас халжээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцжээ.
Авлигын эсрэг хуульд заасан хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргах үүргээ зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ.
АТГ-аас 2026 оны эхний аравдугаар сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгахад 79 албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн зөрчил илэрчээ. Үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцуулжээ. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын нийт 9 албан тушаалтныг нийтийн албанаас халжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.