СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-09-17

Хүний амьдралын ээдрээг “Хөхөөний үүр”-ээс хараарай

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

Эх үрийн хүйн холбоо хэдий хагацан холдлоо ч нэг нэгнээ гэх халуун сэтгэлийн нандин холбоо  хэзээ ч салдаггүйг өгүүлэх “Хөхөөний үүр” уянгын драмын уран сайхны кино дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болоход хэдийнэ бэлэн болжээ. Бодит явдлаас сэдэвлэж бүтээсэн уг киног  “Кино цамхаг” студийн уран бүтээлчид Өмнөд хөршийнхөнтэй хамтран бүтээсэн байна. Сүүлийн жилүүдэд улс орны нийгмийн асуудал хөндсөн сэдэв, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаад буй үр хөндөлт, хил давуулан үр хүүхдээ худалдан наймаалах зэрэг гэмт хэргийн асуудлыг энэ киноны үйл явдал хөндөж харуулах гэнэ. Киноны ерөнхий продюсерээр жүжигчин Ө.Мөнгөнтулга, ерөнхий найруулагчаар  Б.Цог-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор Б.Бат-эрдэнэ /Аранза/ нар ажилласан аж. Кино зохиолыг С.Баярсайхан, Б.Цогт-Эрдэнэ нар бичиж, гол дүрийг залуу жижигчин Р.Нандинзаяа бүтээж, туслах дүрд Э.Пүрэвжаргал, ӨМӨЗО-ны жүжигчин  С.Сайшингаа, Ж.Алтантуяа, Б.Наянтай нар тогложээ. “Кино цамхаг” студийн залуус өмнө нь зургаан кино хийж үзэгчдийн хүртээл болгосон бол энэ удаа уянгын драмын төрөлд өрсөлдөн ур чадвараа харуулах нь ээ. Энэ сарын 27-нд нээлтээ хийх “Хөхөөний үүр” кино хамгийн хүлээлт үүсгэсэн уран бүтээлд орж буй юм.

Г.Батцэцэг

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.