Боловсролын салбарт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Боловсролын салбарт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн төсөл болон дагалдах хууль, тогтоомжийн төслүүдийг танилцуулж, УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. 

-Иргэдийнхээ бодит орлогыг зөвхөн цалин, тэтгэвэр нэмж бус татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн бодлогоор өрхийн зардлын ачааллыг бууруулж хамгаална.

-Хүн бүр цалингийнхаа 792 мянган төгрөгт огт татвар төлөхгүй. Нэг сая иргэний татвар, шимтгэл нэг их наяд төгрөгөөр буурна. 

-Боловсролын салбарт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Сургуулийн ачааллыг бууруулах, сургалтын орчны ялгааг багасгаж, хүүхдийн хоол, тэжээлийн чанарыг сайжруулна. 

-Эрүүл мэндийн салбарт 414.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг зохион байгуулна. Эмчилгээ, оношилгооны хүртээмжийг нэмнэ.

-Жижиг, дунд, бичил бизнесийн нэг хувийн татвар төлөх босгыг өсгөж, 180 мянга орчим компанийн ачаа 246 тэрбум төгрөгөөр хөнгөрнө. Жижиг, дунд бизнес, дундаж давхаргаа 1.1 их наяд төгрөгийн шинэ эх үүсвэрээр дэмжинэ.

-Орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмнэ. Ипотекийн зээл, урьдчилгаа төлбөрийн босго намсгах, хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр 16 мянга өрхийг орон сууцанд хамруулна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.