ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
ОХУ-аас Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газар 2026 оны есдүгээр сарын 15-нд орж ирсэн ойн түймрийг өнөөдөр (2026.09.25) 09:30 цагт бүрэн унтраажээ.
Түймрийн голомтод ажилласан алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэгээр тэргээр тээвэрлэн хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулсан байна. Алба хаагчид дөрвөн бүлэгт хуваагдан ажилласан бөгөөд урьдчилсан байдлаар 80 орчим га талбай өртсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.