Киришима Б.Лхагвасүрэн дараалан ялагдлын дараа даваагаа ахиуллаа

Токио хотын "Рёогокү Кокугикан" ордны дэвжээнд үргэлжилж буй мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны намрын Аки башёгийн шийдвэрлэх 11 дэх өдрийн барилдаанууд явагдлаа.

4111559e2c7e4c4e9ad5ea72af8ba75d

Башё өндөрлөхөд дөрөвхөн өдрийн барилдаан үлдээд буй энэ үед тэргүүлэгчдийн өрсөлдөөн улам ширүүсэж, бөхчүүдийн барилдаан бүр тун хариуцлагатай болж байна. 11 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Оносато аварга ганцаараа башёг тэргүүлсэн хэвээр ба тэрээр 10 даваа, нэг унаатай явж байна. Харин түүний араас нэхэж буй бөхчүүд бүгд найман даваа, гуравн унаатай байгаа ба Озеки Аонишики нарын зургаан бөх юм.

Башёг тэргүүлэгчид /2026.9.24/
Башёг тэргүүлэгчид /2026.9.24/

Тэгвэл гурван өдөр дараалаан унаад байсан озеки Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр тэргүүлэгчдийн эгнээнд буй Секиваке Атамифүжиг давж зургаан даваа, таван унаатай боллоо. 

Дээд зиндаанд барилдаж буй бусад монгол бөхчүүдийн хувьд:

Озеки Киришима Б.Лхагвасүрэн /6-5/ - Секивакэ Атамифүжи /8-3/ 
Маэгашира /5/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /6-5/ - Маэгашира /4/ Фүжирёога /5-6/ 
Маэгашира /12/ Асахакурюу Р.Жамъянтогтох /6-5/ - Маэгашира /10/ Охо /3-8/ 
Маэгашира /14/ Чиёошома Г.Мөнхсайхан /4-7/ - Жүрёо /1/ Дэванорюу Т.Тэмүүлэн /7-4/ 
Маэгашира /16/ Тошинофүжи Ө.Дэмиджамц /7-4/ - Маэгашира /9/ Ура /7-4/ 
 
Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.