АНЭУ-ын нэр дээрээс дөрвөн монгол жүдоч хүч үзнэ

Насанд хүрэгчдийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхлэхэд 10 хоног үлдлээ.

605bf3728272499c80fb9a9f81f1f3ff

Одоогийн байдлаар тэмцээнд 97 орны 641 жүдоч оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Манай улсаас Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй эрэгтэй 9, эмэгтэй 9 буюу нийт 18 жүдоч эх орноо төлөөлөн хүч үзнэ.

Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын нэрийн өмнөөс Монголын дөрвөн шилдэг тамирчин зодоглохоор болжээ. Тухайлбал, Абу-Дабигийн Их дуулгын аварга Б.Хорлоодой, Мастерс тэмцээний хүрэл медальт Б.Нармандах нараас гадна 2025 оны Өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, Өсвөрийн Ази тивийн аварга О.Оюунчимэг нар эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд тус улсыг төлөөлөн барилдахаар болжээ. 

Ингэснээр энэ удаагийн ДАШТ-д АНЭУ-аас оролцохоор бүртгүүлсэн 11 жүдочийн дөрөв нь Монгол тамирчин байна. Нийт баг тамирчдадаа амжилтын дээдийг хүсье

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.