Аки башёд 20 монгол бөх зодоглож байна

Японы мэргэжлийн сумо бөхийн 2026 оны намрын Аки башёгийн 12 дахь өдрийн барилдааны тойм мэдээллийг хүргэж байна. 

12f0f29c8b694819a28017b791605067

12 өдрийн дараах байдлаар Ёкозүна Оносато 11 даваа, нэг унаатайгаар башёг ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас Озеки Аонишики, Секивакэ Фужинокава, маэгаширагийн 6-д эрэмбэтэй Асанояама нар есөн даваа, гурван унаатайгаар нэхэж байна. 

Башёг тэргүүлэгчид /2026.9.25/
Башёг тэргүүлэгчид /2026.9.25/

Ёкозүна цолны төлөө хүч үзэж байсан Киришима Б.Лхагвасүрэн энэ башёд харьцангуй тааруу барилдан одоогийн байдлаар зургаан даваа, зургаан унаатай явж байна. 

Таван зиндаанд хүч үзэж буй монгол хүчтэнүүд 12 өдрийн дараах байдлаар дараах амжилттай явна. 

Дээд зиндаанд
Озэки Киришима Б.Лхагвасүрэн 6:6
М-Б-5 Оошома П.Дэлгэрбаяр 6:6
М-Б-12 Асахакүрюү Р.Жамъянтогтох 7:52
М-З-14 Чиёошома Г.Мөнхсайхан 4:8
М-Б-16 Тошинофүжи Ө.Дэмиджамц 7:5
 
Жүрёо зиндаанд
Дэванорюү Т.Тэмүүлэн 7:5
Кёкүкайюү Ш.Далайбаатар 6:6
Тамаваши Б.Мөнх-Оргил 8:4
Онокацү Б.Чойжилсүрэн 6:6
Тамашохо Э.Энхманлай 5:7
 
Макүшита зиндаанд
Асахифүжи Б.Очирсайхан 6:1
Тэншёояма Г.Отгонбат 6:1
Хокүтэнкай Г.Сүхбат 2:4
Тацүбаяма М.Буянтогтох  4:2
Тэнросэй С.Лувсангомбо 3:3
Саданохикари Д.Наранцогт 2:4
 
Санданмэ зиндаанд:
Хакүгэцүро А.Сүхбат 4:2
 
Жонокүчи зиндаанд:
Жошоюү А.Сосорхүү 6:0 
Хокүто М.Хүсэлбаатар 5:1

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.