Аки башёгийн ес дэх өдрийн барилдааны тойм

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн ес дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

3c9b58e46b7845e8a62ccd5b1e357d6e

Есөн өдрийн дараах байдлаар ганцхан бөх найман даваа авч качи коши хийсэн нь Ёкозүна Оносато байлаа. Түүний араас долоон даваа, хоёр унаатай дөрвөн бөх шилэн даран нэхэж байна. 

Башёг тэргүүлэгчид /9.22/
Башёг тэргүүлэгчид /9.22/

Озеки Киришима Б.Лхагвасүрэнгийн хувьд өчигдрийн барилдаанд Комүсүби Дайейшод өвдөг шороодсоноор таван даваа, дөрвөн унаатай боллоо. Тэрээр үлдсэн өдрүүддээ хичээн барилдаж даваагаа ахиулах шаардлагатай болж байна. 

Аки башёгийн ес дэх өдрийн барилдаанд дээд зиндааны монгол бөхчүүд:

Озеки Киришима Б.Лхагвасүрэн /5-4/ - Комүсүби Дайейшо /3-6/ 
Маэгашира /5/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /5-4/ - Маэгашира /9/ Ура /6-3/ 
Маэгашира /12/ Асахакурюу Р.Жамъянтогтох /4-5/ - Маэгашира /7/ Нишикифүжи /3-6/ 
Маэгашира /14/ Чиёошома Г.Мөнхсайхан /4-5/ - Маэгашира /10/ Кинбозан /7-2/ 
Маэгашира /16/ Тошинофүжи Ө.Дэмиджамц /6-3/ - Маэгашира /11/ Вакамотохару /5-4/ 
 
Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.