Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцож байна

Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцож байна

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Шөнийн марафон” ХХК, Portal.mn хамтран Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шөнийн марафонд нийт 9 мянга орчим хүн оролцож байгаагаас 5 км-ийн зайд 1694, 10 км-ийн зайд 1794, 21 км-ийн зайд 5349 хүн тус тус бүртгүүлэн гүйж байна.

Шөнийн марафоны нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа оролцлоо. Тэрбээр “Улаанбаатар хотынхоо төв талбайд ийм олон хүн нэг зорилгын дор цуглаж, хамтдаа гүйж, хөгжим сонсож, хотынхоо шөнийн уур амьсгалыг мэдрэх гэж байгааг харахад үнэхээр сайхан байна. “Night Marathon Ulaanbaatar 2026” бол зүгээр нэг гүйлтийн тэмцээн бус хүмүүсийг спортоор дамжуулан нэгтгэж, хотынхоо орон зайг өөр өнцгөөс мэдрэх боломжийг бүрдүүлж байгаа арга хэмжээ юм. Ингээд 5, 10, 21 км-ийн зайд гүйхээр гарах гэж байгаа бүх оролцогчдодоо амжилт хүсье. Энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулахад дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв.

Тус арга хэмжээ нь автомашины хэрэглээг бууруулах, иргэдийг идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягт уриалах, гүйлтийн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн спортыг хөгжим, гэрэл зураг, энтертайнмент болон хотын шөнийн орчинтой хослуулсан шинэ төрлийн фестивалийн хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.