МАН-ын Удирдах зөвлөл Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл 14:00 цагт төрийн ордонд хуралдаж, дараагийн УИХ-ын даргад дэвшүүлэх хүнээ сонгон хэлэлцжээ..

УИХ-ын даргад нэр дэвшээд буй ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

"УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ард түмний хүсэл шаардлага бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, уг хууль дахь төрийн хариуцлагын тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгохыг би хамгийн гол зорилгоо гэж бодож байгаа. Ингэж УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагаас авахуулаад төрийн болон улс төрийн албаны бүх шатанд сахилга хариулцага бэхжүүлж ард түмэн, нийгмийн шаардлагыг хэрэгжүүлэх явдал бол манай төрийн эрх барих дээд байгууллагын өмнө тулгамдаад буй хамгийн чухал зорилт. Өөрөөр хэлбэл төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэхийн тулд УИХ ард иргэдийнхээ санал бодол хүсэл, эрмэлзлэлд тулгуурлаж ажиллах ёстой. Үүнийг тээж ажиллах ёстой" гэлээ.

Яг одоо төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдахаар зарлагдсан байна. . Хэрэв МАН-ын бүлэг Г.Занданшатарыг дэмжвэл парламент хэлэлцэж эхэлнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.