Баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Завханы ихэнх сумдын нутгаар 0.0-3.5 мм, Ховд, Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Увсын зарим, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Улз голын хөндийгөөр -3...+2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон голын хөндийгөөр +9...+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +5...+7 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +4...+6 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +3...+5 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.