Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 2-р компакт гэрээний хүрээнд бүтээн байгуулсан “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

GqgSU48cVS 1380401882 1779149079 2026 05 %20(5)

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд энэхүү Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр нь ашиглалтад орж байгаа бөгөөд нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон АНУ ын Мянганы сорилтын корпорацын тамгын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри нарын албаны хүмүүс уригдан оролцлоо.

Lk4xBCY5z2 775317950 1779149120 2026 05 %20(2)

Өнөөдөр бид долоон эх үүсвэрээс жилдээ 58 сая метр куб ус олборлон унд, ахуйдаа хэрэглэж байна. 2016 оноос эхлээд эрдэмтэд, тэр дундаа Дэлхийн банкны усны нөөцийн 2030 байгууллага, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын судлаач мэргэжилтнүүд одоо ашиглаж байгаа долоон эх үүсвэрийн нөөц дээр судалгаа хийсэн. Ингээд “2023, 2024 оноос эхлээд эх үүсвэрүүдийн нөхөн сэргээгдэх хэмжээ, хэрэглэж байгаа хэмжээтэйгээ нэг түвшинд ирэх нь. Үүнээс хойш нөхөн сэргээгдэж байгаа хэмжээ нь хэрэглээгээ гүйцэхгүй болох эрсдэл байна” гэсэн судалгааны дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг ойрын хугацаанд ундны усны шинэ эх үүсвэрээр хангах зайлшгүй шаардлага үүсэж байна гэсэн энэ дүгнэлт гарсан үг. Үүнд үндэслээд Усны Компакт гэрээ буюу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлэхээр болсон. Усны Компакт маань АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт, нийтдээ 461.7 сая долларын санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Хөрөнгө оруулалтын дүн, бүтээн байгуулалтын цар хүрээгээрээ Монгол Улсын усны салбарт сүүлийн 30 жилд оруулж байгаа хамгийн өндөр хөрөнгө оруулалт юм.25AtVUFEU4 1684029050 1779149203 2026 05 %20(4)

Ус хангамжийн Баруун эх үүсвэр, заримдаа доод эх үүсвэр ч гэж нэрлэдэг энэ шинэ эх үүсвэрийг ашиглаж эхэлснээр дангаараа жилдээ 50 сая хүртэл метр куб ус олборлох боломжтой, Улаанбаатар хотын хамгийн том ундны усны эх үүсвэр болж байна. Хэдийгээр Улаанбаатар хотын усны хэрэглээ барилгажилт, хүн амын өсөлт гээд олон хүчин зүйлээс шалтгаалах боловч бид ямар ч байсан ойрын 30 жилдээ ундны усны хомсдолд орохгүй байх өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжиж байна гэж ойлгож болно.9EyASHJz5K 817201658 1779149233 2026 05 %20(1)

Усны Компактын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг аль болох цогцоор нь харж шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьсон.Үүнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, хоёр дахь Хаягдал ус дахин боловсруулах төсөл, гурав дахь нь Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл. Эхний хоёр төслийн хувьд дэд бүтцийн төслүүд, ус хангамжийн шинэ эх үүсвэр, шугам хоолой, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр гэх мэт томоохон дэд бүтцийг барьж байгуулж байгаа. Гурав дахь төслийн хувьд энэ дэд бүтцүүд, үйлдвэрүүдээ урт хугацаанд тогтвортой ажиллуулах, усны салбарт оруулж байгаа энэ том хөрөнгө оруулалтын үр өгөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилготой зөөлөн дэд бүтцийн, бодлогын чанартай жижиг төслүүдээс бүрдэж байгаа.MOBy97MDkQ 998847237 1779149265 700679599 1308595888114609 3110143845758959439 n

Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл буюу эхний дэд бүтцийн төслийн хүрээнд гүний худгууд, шугам хоолойн барилга угсралтын ажил багтаж байгаа бөгөөд энэ шинэ эх үүсвэрээсээ олборлосон усаа Монгол Улсын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлээд хотын хэрэгцээнд нийлүүлэх Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг мөн барьж байгуулж байгаа. Биокомбинат, Шувуун фабрик орчимд байгуулж байгаа шинэ эх үүсвэрийн талбайдаа нийтдээ 30 гүний худаг гаргаж тоноглож байна. Шувуун фабрик орчмоос 16, Биокомбинат орчмоос 14 гүний худгаас ус татан авна. Худгууд маань 70 метрийн гүнтэй. Худгуудад суурилуулах насосууд Монгол Улсдаа хамгийн том гүний усны насосууд болж байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр маань бас Монголд анх удаа ундны усыг цэвэршүүлэх том хэмжээний цогц үйлдвэр юм.

OSpdlvspJN 628651169 1779149299 699793180 1308596094781255 4392236590094781318 nm9sc9KE0VU 135979222 1779149329 700272502 1308596034781261 1488355620735492414 nbvFp0TnzvZ 1166220747 1779149360 700554872 1289233980026497 8416212723363439476 nv2Guxy3p7N 1202787836 1779149386 700997827 1289234136693148 1482103278868520997 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.