Бразилд “Мета”-г сонгуульд нөлөөлөхгүй байхыг шаардсан жагсаал болжээ
Бразилын Сан-Паулу хотод 200 орчим иргэн, үйлдвэрчний эвлэл болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл “Мета” компанийн төв байрны гадаа жагсаж, сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг шаарджээ.
“Não Se Meta” буюу “Мета, манай сонгуульд бүү оролц” хөдөлгөөний хүрээнд жагсагчид улс төрийн агуулгатай нийтлэлийн хүртээмжийг хязгаарлах, хэрэглэгчдийн хаягийг үндэслэлгүй хаах асуудлыг зогсоож, алгоритмын үйл ажиллагаанд ил тод байдал бий болгохыг уриалсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд Луис Инасиу Лула да Силва болон консерватив сенатор Флавио Болсонару өрсөлдөж байгаа бөгөөд Лулагийн штаб Инстаграм сүлжээг өрсөлдөгчдөө давуу байдал олгосон хэмээн буруутгажээ. Харин “Мета” улс төрийн үзэл баримтлалаар ялгаварлан хандсан гэх мэдээллийг няцааж, асуудлуудыг техникийн доголдолтой холбон тайлбарласан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.