Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоно

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоно

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт бүрэлдэхүүний хамт 2026 оны аравдугаар сарын 12-17-ны өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо “Тайланд улсын шинэ зорилт: Иргэдээ чадавхжуулж, сорилтыг давах чадварыг бэхжүүлэх” уриан дор зохион байгуулагдсан Олон Улсын Валютын Сан (ОУВС) - Дэлхийн Банкны жилийн уулзалтад оролцов.

Энэ удаагийн уулзалтаар дэлхийн улс орнууд хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан дэвшилтэт технологийн өөрчлөлтөд дасан зохицох зорилгоор тус салбарт хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж ирсэн нь ойрх дорнодын хурцадмал байдлаас үүдэлтэй дэлхийн худалдааны хүндрэл, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, тодорхой бус байдалтай холбоотой сөрөг үр дагаврыг саармагжуулж, бизнесийн мөчлөг идэвхэжсэнээр эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хүлээлтээс давсан талаар мэдээлэв.

Гэсэн хэдий ч цаашид технологийн өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдал тодорхойгүй хугацаанд үргэлжлэх тохиолдолд улс орнуудын эрчим хүчний доголдол үүсэх, эдийн засгийн нөөц бололцоо шавхагдаж, засгийн газрын үнэт цаасны үнэлгээ огцом унах, хиймэл оюун ухаанд суурилсан хөрөнгө оруулалтын өгөөж буурах, кибер халдлагаас үүдэлтэй хохирол нэмэгдэх зэрэг голлох эрсдэлүүд дунд, урт хугацаанд үүсэхээр байна. Иймд улс орнуудын зүгээс бодлогын арга хэрэгсэл, шийдвэрүүдээ эдгээр өөрчлөлтөд  үр нөлөөтэй байдлаар уялдуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр уян хатан байдлаар авч хэрэгжүүлэх нь зүйтэй байгааг онцолсон юм. 

Түүнчлэн тус уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, хүн амын насжилтаас үүсэх эдийн засгийн сорилтуудыг шийдвэрлэх бодлогын асуудлуудыг хэлэлцлээ.

Монголбанкны төлөөлөл тус уулзалтын хүрээнд макро-эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлын чиглэлээр олон улсын түнш байгууллагуудтай бодлогын түвшинд санал солилцож, санхүүгийн зах зээл, хөрөнгийн удирдлага, тогтвортой санхүүжилтийн чиглэлээрх шинэ боломжуудыг судлах хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд талаар ярилцав.

%D0%9E%D0%A3%D0%9C%D0%A1 %D1%8B%D0%BD%20%D0%B4%D1%8D%D0%B4%20%D0%A2%D1%8D%D1%80%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BD%20%D0%9A%D0%B5%D0%BD%D0%B6%D0%B8%20%D0%9E%D0%BA%D0%B0%D0%BC%D1%83%D1%80%D0%B0%20%D1%83%D1%83%D0%BB%D0%B7%D0%B0%D0%BB%D1%82%20(2) 

%D0%9E%D0%A3%D0%9C%D0%A1 %D1%8B%D0%BD%20%D0%B4%D1%8D%D0%B4%20%D0%A2%D1%8D%D1%80%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BD%20%D0%9A%D0%B5%D0%BD%D0%B6%D0%B8%20%D0%9E%D0%BA%D0%B0%D0%BC%D1%83%D1%80%D0%B0%20%D1%83%D1%83%D0%BB%D0%B7%D0%B0%D0%BB%D1%82%20(4)

Тухайлбал, ОУВС-гийн дээд удирдлага болон Ази Номхон далайн бүсийг хариуцсан газар (APD), Дэлхийн банкны холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, мөнгөний бодлого-макро эдийн засгийн аргачлалыг боловсронгуй болгох, банкны салбарын зохицуулалт, хяналт шалгалт, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.  

viber image 2026 10 16 17 23 38 251%203

viber image 2026 10 16 17 46 58 147%202

viber image 2026 10 16 17 47 38 222%202

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.