Увс аймагт сураггүй болсон иргэнийг эрэн хайр ажиллагаа үргэлжилж байна
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар малчин А нь 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон гэх дуудлага тухайн өдрийн 16:50 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтэс, сумын мэргэжлийн анги, ар гэрийнхэн эрэлч нохой, дронтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Мөн Увс аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас Улаангом сумын наймдугаар багт нэг иргэн амь эрсэджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.