Лабораториудын шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх эрх зүйн шинэчлэлийг хэлэлцлээ
Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр МҮХАҮТ-ын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн төлөөлөл, салбарын судлаач, мэргэжилтнүүдтэй уулзаж, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар дэмжигдсэнтэй холбогдуулан санал, дүгнэлт боловсрууллаа.

Уулзалтын хүрээнд лабораториуд шинжилгээний үр дүнгээ харилцан хүлээн зөвшөөрдөггүйгээс үүдэн нэг дээжийг өөр лабораторид давтан шинжлүүлж иргэн, аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулж байгаа тухай, мэргэжилтнүүдийн цалин хангалтгүйгээс ажиллах хүчин хомстолтой байгаа тухай санал солилцсон юм.

Мөн хувийн болон улсын лабораторийн тоног төхөөрөмж, хүчин чадлын ялгаатай байдал болон лабораторийн шинжилгээтэй холбоотой мэдээллийг нэгтгэсэн цахим сангүйн улмаас тэд мэдээллээ тусдаа бүрдүүлэх, дахин шинжилгээ авах зэрэг асуудал тулгарч байгааг салбарын төлөөлөл хэллээ.
Хуулийн шинэчлэлд эдгээр асуудлыг уялдаа холбоотойгоор тусгаж чадвал лабораторийн үр ашиг, шинжилгээний найдвартай байдал, хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.