“Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-аас Монголын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна
Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д Монгол улсын баг тамирчид амжилтаа үргэлжлүүлж, одоогоор хоёр алт, хоёр мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна.


Сээр хугалах, цохих багийн төрөлд Монголын баг тэргүүн байр эзэлж, аваргын алтан медалийн эзэд боллоо.
Монгол Улсыг төлөөлөн:
-Д.Лхагва-Очир
-Х.Гочоосүрэн
-Б.Мөнхбаяр
-Т.Мөнх-Эрдэнэ
-Ц.Бэгзсүрэн нар өрсөлдөж, Монгол улсын төрийн дууллаа Киргизийн тэнгэрт эгшиглүүлэн, алтан медалийг эх орондоо авчирлаа.
Мөн бөхийн төрлүүдэд баг тамирчид амжилтаа үргэлжлүүлж:
Самбо бөх:
+98 кг - ОУХМ, улсын заан Б.Серик хүрэл медаль;
-79 кг - ОУХМ Н.Мөнхбаяр хүрэл медаль;
Морин дээрх барилдаан:
+100 кг – Ш.Харжаубай хүрэл медаль;
Киргиз кураш бөх:
-60 кг – самбо, жүдо бөхийн ОУХМ, Спортын дунд сургуулийн дасгалжуулагч Г.Мөнхбат хүрэл медаль;
+100 кг – жүдо бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны спортын арга зүйч, аймгийн арслан Б.Бат-Орших хүрэл медаль тус тус хүртлээ.

Ийнхүү Монгол улсын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, 13 хүрэл буюу нийт 17 медаль хүртээд байна. Монголын баг тамирчид үндэсний спортын олон төрөлд амжилттай өрсөлдөж, эх орныхоо нэрийг дэлхийн спортын тавцанд өндөрт өргөсөөр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.