Дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна
“Хүчээрээ нэгдэж, сэтгэлээрээ нэгдэнэ” уриатай Дэлхийн Нүүдэлчдийн VI наадам Киргиз улсын нийслэл Бишкек хотноо үргэлжилж байна.
Манай улсаас спортын 28 төрөлд 135 тамирчин оролцож, үндэсний спорт, нүүдэлчин соёл, өв уламжлалаа таниулан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож байна. Энэ жилийн Дэлхийн Нүүдэлчдийн VI наадмын хөтөлбөрт Монголын үндэсний бөхийн төрөл шинээр багтаж, анхны алтан медалийг улсын заан Д.Анар авлаа.



Одоогийн байдлаар:
-Эмэгтэйчүүдийн -75 кг, ОУХМ Д.Баасансүрэн мөнгөн медаль,
-+75 кг, ОУХМ Б.Эрдэнэтуяа мөнгөн медаль,
--55 кг, Спортын дэд мастер М.Анударь хүрэл медаль
-Эрэгтэйчүүдийн -70 кг ОУХМ Ц.Пүрэвсүрэн хүрэл медаль,
-Алыш бөхийн фрийстайл төрөлд улсын начин Н.Амгаланбаатар хүрэл медаль,
-80кг-ийн жинд өрсөлдсөн "Хилчин" спорт хорооны тамирчин Х.Хатанболд хүрэл медаль,
-Алыш буюу бүстэй бөхийн төрөлд аймгийн арслан М.Баасанжав хүрэл медаль,
-60 кг-ын жинд А.Жанибек хоёр ялалт байгуулж, хүрэл медаль,
-70 кг-ын жинд М.Наурызбек гурван ялалт байгуулан хүрэл медаль,
-80 кг-ын жинд Е.Өмиртай хоёр ялалт байгуулж, хүрэль медаль тус тус хүртээд байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.