Ч.Дагийсүрэн 'Road to UFC' цувралын финалд шалгарлаа
Азийн шилдэг тулаанчдыг холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо болох UFC-д тулалдуулах зорилготой "Road to UFC" Season 5 тэмцээний хагас шигшээ тулаанууд БНХАУ-ын Шанхай хотын "Oriental Sports Center"-т зохион байгуулагдлаа.

Энэхүү тулаанаар монголын холимог тулааны спортын түүхэнд бас нэгэн бахархалт хуудсыг нэмсэн нь "Шандас Дэвжээ"-ий тулаанч Ч.Дагийсүрэн Өмнөд Солонгосын шилдэг тулаанч Сон Ён Жэтэй хүч үзэж, гайхалтай ялалт байгуулсан явдал байлаа.
Эхний үеийн гайхалтай цэвэр ялалт
Хагас шигшээ тулаан эхэлмэгц хоёр тамирчин өндөр темптэй тулааныг эхлүүлсэн ч манай тулаанч өрсөлдөгчөө илүүрхэж чадсан юм. Нэгдүгээр үеийн төгсгөлд Ч.Дагийсүрэн өрсөлдөгчөө хүзүүнээс нь боох мэх амжилттай гүйцэтгэж, цэвэр ялалт байгууллаа.
Энэхүү ялалт нь түүнийг "Road to UFC" цувралын финалд шалгаруулахаас гадна дэлхийн хамгийн нэр хүндтэй UFC холбооны албан ёсны гэрээ байгуулах зорилгод улам ойртууллаа. Тэрбээр энэ оны тавдугаар сард болсон шөвгийн наймын шатанд Хятадын тулаанч Гэжэн Рэг шүүгчдийн саналаар ялж байсан бол энэ удаад өрсөлдөгчөө "дутуу гаргалаа"
Монголын холимог тулааны тамирчдын ур чадвар дэлхийн тавцанд хэрхэн өсөн дэвжиж буйг харуулсан энэхүү хариуцлагатай тулаанд ялалт байгуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй Ч.Дагийсүрэндээ спортын өндөр амжилт хүсье! Тэрбээр UFC-ийн гэрээг өөрийн болгохын тулд ганцхан даваа үлдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.