Трамп: БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун яриа хэлэлцээний хүсэлтэд эерэг хариу өгсөн
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун түүний яриа хэлэлцээ хийх хүсэлтэд эерэг хариу өгсөн болохыг мэдэгдлээ.
Тэрбээр 2026 оны наймдугаар сарын 17-ны даваа гаргийн уулзалтын үеэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа уг харилцаа холбоо тогтоосон үйл явдлыг маш эерэг болсон хэмээн онцоллоо. Энэ нь Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Хойд Солонгосын талаас яриа хэлэлцээ хийх саналд нь хариу өгснийг олон нийтэд анх удаа хүлээн зөвшөөрсөн тохиолдол боллоо.
Наймдугаар сарын 16-ны ням гаргийн өдөр Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн "Truth Social" цахим сүлжээгээр дамжуулан АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг цөөлөх чиглэлийг Батлан хамгаалахын сайд Пит Хегсетэд өгсөн гэдгээ зарласан юм. Тэрбээр хамтарсан сургуулилтыг өндөр зардалтай бөгөөд Хойд Солонгосын талд илт дайсагнасан, зохисгүй дохио өгч байна хэмээн шүүмжилжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.