"Интермед" эмнэлгийн ойр орчмыг цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтад авчээ
Интермед эмнэлэгт ирсэн мэдээллийн дагуу холбогдох мэргэжлийн болон хууль хяналтын байгууллагаас тус эмнэлгийн байранд шалгалт, хяналтын ажлыг гүйцэтгэж байна.
Одоогийн байдлаар шалгалтын үйл явц үргэлжилж байгаа бөгөөд эмнэлгийн зүгээс хууль хяналтын байгууллагаас өгсөн заавар, удирдамжийн дагуу ажиллаж байгааг мэдээллээ.
Тус эмнэлэг нь үйлчлүүлэгч, эмч мэргэжилтэн болон ажилтнуудынхаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр үзлэг, шинжилгээний цаг авсан үйлчлүүлэгчдийн цагийн хуваарьт зохицуулалт хийж эхэлжээ.
Үйлчлүүлэгчдийг чирэгдэлгүй болгох үүднээс Харилцагчийн үйлчилгээний ажилтнууд иргэдтэй шууд холбогдон цаг шилжүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж байна. Эмнэлгийн захиргаанаас үйлчлүүлэгчдийг үүссэн нөхцөл байдалд хүлээцтэй хандаж, хамтран ажиллахыг хүслээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.