Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ

AI хөрвүүлсэн
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.10-2026.08.16) нийслэлийн найман дүүрэг, 15 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 59 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. 
 
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 21 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Нийт дуудлагын 31 нь обьектын гал түймэр, гурав нь ой хээрийн гал түймэр, нэг нь үер, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.