Бельгид гарсан түймэр Германы хил рүү тархаж байна
Бельгийн зүүн хэсгийн “Өндөр Фенс” гэх байгалийн нөөц газарт баасан гарагт гарсан ойн түймэр 3,000 орчим га талбайг хамраад байна. Түймэр Германы хил рүү чиглэн тархаж байна.
Түймрийн улмаас Бельгийн хил орчмын зарим тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлж, Германы Моншау хотын хилтэй ойролцоо бүсийн оршин суугчдад мөн аюулгүй газарт шилжих зөвлөмж өгчээ. Одоогоор орон сууц шатсан, хүний амь нас хохирсон мэдээлэл гараагүй байна.
Түймрийг унтраах ажиллагаанд Бельги, Герман болон Люксембургийн гал сөнөөгчид, цэрэг, цагдаа, орон нутгийн иргэд оролцож байна. Европын Холбоо мөн нисдэг тэрэг, ус цацдаг онгоц илгээж, тусламж үзүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.