КОП17 хурлын үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллана

КОП17 хурлын үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллана

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

Бэлтгэл ажлын хүрээнд нийт 600 сайн дурын идэвхтэн сургалтанд хамрагдсан бөгөөд НҮБ-ын Сайн дурын алба (UNV), Монголын Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), мөн КОП17-ын Үндэсний хорооны Ажлын алба хамтран зохион байгуулж байна.

ded0f1b801d14775a813dea3f1e34d19

9dccda215a7b4b89a129063cd7e093dd

Сайн дурын идэвхтнүүдийг Ногоон бүс, Цэнхэр бүс, зочид буудал, зам тээврийн чиглэл гэсэн үндсэн дөрвөн чиглэлд тодорхой ажлууд хариуцуулж ажиллуулахаар бэлтгэжээ. 

Сургалтын үеэр тэдэнд ажиллах талбай, тодорхой цэг, байршлыг танилцуулахын зэрэгцээ чиглэл тус бүрийн үүрэг, хариуцлага болон хурлын үеэр шаардагдах зохион байгуулалтын мэдээллийг хүргэлээ.

952726d724c74964bd2aca2616dc8b17

49d898a3f98d466cabe744c0e994e7e1

Мөн арга хэмжээний үеэр КОП17-ын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Гантуяа, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярчимэг нар сайн дурын ажилтнуудад хандан үг хэлж, тэдний оролцоо, хувь нэмрийн ач холбогдлыг онцлов. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.