Зуслангийн бүсэд баавгай орж иржээ

Зуслангийн бүсэд баавгай орж иржээ

Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд аялж явсан иргэнд ойролцоогоор 20 метрийн зайд бие гүйцсэн баавгай ойртож иржээ. 

Иймд нийслэлийн байгаль орчны газраас: 

-Тухайн газрын ойр орчимоор аялж, зугаалж буй иргэд уулнаас бууж, ойролцоох бүс нутаг газраас нэн даруй холдох

-Баавгайтай таарсан тохиолдолд ойртох, зураг авах, үргээх, хоол өгөх болон араас нь дагахгүй байх

-Өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, тухайн чиглэлд аялж, зугаалахгүй байхыг анхаарууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.