Энэ онд 2000 гаруй залуус "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагджээ

Энэ онд 2000 гаруй залуус "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагджээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Оюутан-цэрэг” хөтөлбөр нь Цэргийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон Засгийн газрын тогтоолоор боловсронгуй болж, 1-3 дугаар дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсноор цар хүрээ нь өргөжсөн билээ.

b0db07a8946c4fe6b9a874965eddff30

Энэ жилийн сургалтад улсын хэмжээнд 65 их дээд сургууль, коллежийн 2000 гаруй оюутан залуус Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Зэвсэгт хүчний нийт 11 ангийн байрлалд амжилттай хамрагдаж төгслөө.

b63118c70ea447d7b7fc7bbb34921d37

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 12 мянга гаруй оюутан, суралцагчдад цэргийн анхан шатны мэдлэг олгосон нь үндэсний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг болоод байна.

abd8aa386fe042b2899533b1de510429

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад амжилттай хамрагдаж, цэргийн албаны мэдлэг, чадвар эзэмшин эх орондоо үнэнч байх амлалт өгсөн оюутан залуусын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.