Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашины чиргүүл шатжээ

Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашины чиргүүл шатжээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “Хүрэн-Өндөр” гэх газарт ачааны автомашины чиргүүл шатжээ.

Тодруулбал, Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашины чиргүүл шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 10-ны өдрийн 07:11 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчид очиход “Howo ZZ4257V324HE1” загварын ачааны автомашины “Liang Shan CSQ9400XXYC” загварын тентэн бүрхүүлтэй хагас чиргүүл 21 тонн ачааны хамт шатаж байжээ.

Алба хаагчид гал түймрийг унтрааж, шатаж байсан ачаанаас дөрвөн тонн ачааг аюулгүй гаргасан байна. Галын шалтгаан нөхцөлийг холбогдох байгууллагаас тогтоож байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.