Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авах аж.

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна гэж БЕГ-аас мэдээлсэн.

Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал:

2 настай – 27,832

3 настай – 31,303

4 настай – 32,002

5 настай – 35,690 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
  • Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны наймдугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.