Сэлэнгэ аймагт 70 МВт-ын Дулааны цахилгаан станцыг ирэх сард ашиглалтад оруулна

Сэлэнгэ аймагт 70 МВт-ын Дулааны цахилгаан станцыг ирэх сард ашиглалтад оруулна
Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, УОК-ын даргын гуравдугаар албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Сэлэнгэ аймагт ажиллалаа.
7f529247844a4e6b89b086dc0e899a12
51d0483bc93a4f22bed48ca2b63a13d9
Сэлэнгэ аймаг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 70 МВт-ын Дулааны цахилгаан станцыг ирэх сард ашиглалтад оруулж байгаа нь бүс нутгийнхаа эрчим хүчний дэд бүтцийг шийдэж чаджээ. Энэ нь бусад аймгуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүч, дулааны асуудлаа шийдэж болохуйц томоохон жишиг болж байна. Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.
 
Харин намрын ургац хураалтад шаардлагатай 10-12 мянган тонн шатах тослох материалын нөөц бүрдүүлэх, Сүхбаатарын суманд үерийн далан барихад шаардлагатай 26 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэх, Хүдэр суманд обьектын болон ой, хээрийн түймэр зонхилон тохиолддог учраас Эрэн хайх, аврах салбарыг Гал түймэр унтраах, аврах анги болгон өргөжүүлэх, Бугант, Түнхэл тосгонд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг уламжилсан юм.
3022940b58904e8dbfa020e58d1f74a2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.