КОП17 хурлын санхүү, бүртгэл, визийн мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэж байна

КОП17 хурлын санхүү, бүртгэл, визийн мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КOП17) Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. Зохион байгуулагчдын зүгээс хурлын бэлтгэл, зохион байгуулалтын мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэж ажиллаж байгаа билээ. 
 
Нээлттэй мэдээлэлд улсын төсвөөс санхүүжүүлж буй төсөл, арга хэмжээ, худалдан авалт, байгуулсан гэрээ, гүйцэтгэл, төсвийн хэмнэлтээс гадна павильон, талбайн түрээсийн орлого, хандив, дэмжлэг, тэдгээрийн зарцуулалт, оролцогчдын бүртгэл, виз олголтын явцыг хамруулсан байна. 
8150c4c1d8a64c7397a035e340474538
 
Энэ сарын 5-ны байдлаар КOП17 бага хурлын хүрээнд нийт 39 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, 33 компанитай гэрээ байгуулжээ. Нийт төсөв 217.1 тэрбум төгрөг, 2026 онд санхүүжих дүн 165.1 тэрбум төгрөг, байгуулсан гэрээний дүн 137.6 тэрбум төгрөг бөгөөд 59.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна. 
 
Өнөөдрийн байдлаар нийт 6,210 оролцогч бүртгүүлжээ. Үүнээс 2,255 хүн виз хүсэж, 1,762 хүний виз зөвшөөрөгдсөн бол 151 хүсэлтийг засварт буцааж, 85 хүсэлтэд санал авч байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.