Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум есдүгээр сард болно

Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум есдүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форумын зохион байгуулалтын бэлтгэл болон бусад асуудлаар хуралдаж шийдвэр гаргалаа.

Жил бүр хоёр улсад ээлжлэн зохион байгуулагддаг тус форум энэ жилийн тухайд БНХАУ-ын Хөххот, Сичуань мужид 2026 оны есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх” сэдвийн хүрээнд болно. Хоёр улсын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй уг форум ирэх онд /2027 он/ Монгол Улсад болно. Түүнчлэн МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар Бага хурлын товыг гаргалаа. Дүрмийн өөрчлөлт, гишүүнчлэл, татварын асуудлыг хэлэлцэх Бага хурал 2026 оны есдүгээр сарын 25-ны Баасан гаригт болно.

Мөн тус хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Бодлогын зөвлөхүүдээ танилцууллаа. Үүнд:


-Залуучуудын бодлогын зөвлөхөөр zuv.mn сайтын Ерөнхий редактор С.Гандэлгэр,

viber image 2026 08 05 19 36 57 927 777e06489d68

-Олон нийттэй харилцах стратегийн зөвлөхөөр “Даймонд Пресс клуб”-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Сайнбилэг,

viber image 2026 08 05 19 36 58 303 bdad6d163011

-Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөхөөр “Малчин” телевизийн Гүйцэтгэх захирал Э.Дагиймаа,

486032279 4056658864576806 5187504812550154895 n 131a763a5cce

-Гишүүнчлэл, дотоод асуудал хариуцсан зөвлөхөөр “Лидер медиа груп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Аранжинбаатар нар тус тус  сонгогдон ажиллахаар боллоо.

viber image 2026 08 05 19 37 41 651 eb12d5cd7663

Эх сурвалж: polit.mn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.