“Үдийн цай” хөтөлбөрийн хүнсний бүтээгдэхүүнийг 100 хувь хувийн хэвшлээс худалдан авна
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье" аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хүнсний бүтээгдэхүүнийг 100 хувь хувийн хэвшлээс худалдан авах шийдвэр гаргалаа.
Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх ААН-ийг сонгон шалгаруулах тендер долоодугаар сарын 8-нд зохион байгуулагдсан бөгөөд ААН-үүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор наймдугаар сарын 5-26-ны өдрүүдэд дахин зарлагдлаа. Сонгон шалгаруулалтад tender.gov.mn сайтаар бүртгүүлэх юм.
2025-2026 оны хичээлийн жилд 489 цэцэрлэг, сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжиж, 104 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.