🔴УБЕГ: Баригдаж уусаагүй барилгууд давхардсан тоогоор 21.2 их наяд төгрөгийн барьцаанд байна

🔴УБЕГ: Баригдаж уусаагүй барилгууд давхардсан тоогоор 21.2 их наяд төгрөгийн барьцаанд байна
Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дутуу гүйцэтгэлтэй 12,697 барилга бүртгэлтэй байгаагаас 2,137 нь нийтийн зориулалттай орон сууцны дуусаагүй барилга байна. Эдгээр дуусаагүй барилгуудыг барьцаалан банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авсан хэмжээ нь давхардсан тоогоор 21.2 их наяд төгрөгт хүрчээ.
 
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан "урьдчилсан тэмдэглэл" хийлгэх заалт нь сайн дурын шинжтэй байгаа нь бүртгэлгүй, дуусаагүй барилгууд их хэмжээгээр баригдаж, иргэд хохирох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Иймд дуусаагүй барилгыг заавал бүртгүүлдэг болгох, захиалгын урьдчилсан тэмдэглэлийг заавал хийлгэдэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.