Учраа бөхөө тохойлдсон улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ

Учраа бөхөө тохойлдсон улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
Баянхонгор аймгийн 85 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын начин Д.Цэрэнтогтох аймгийн арслан Д.Ням-Очирт өвдөг шороодсон билээ.
 
Барилдааны дараа улсын начин Д.Цэрэнтогтох тахимаа өгөх үеэрээ учраа бөхийнхөө нуруу, дагз руу тохойлдсон үйлдэл нь бичлэгт үлдэж, олон нийтийн сүлжээнд тархсан юм. 
 
Уг үйлдлийг олон нийт Монгол бөхийн хамгийн эрхэм үнэт зүйл болох ёс жудагт харшилсан хэмээн шүүмжилж байсан бөгөөд үүнтэй холбогдуулан улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Purevbaatar Delegnyam 2 сар
Эрдэнэт хотын 50 жилийн ойгоор учраа бөхөө өвдөг рүү нь 2 дахин өшиглөсөн хамгийн мараалгүй хогийн бөх Батсуурийн цолыг хурааж барилдах эрхийг нь бүр мөсөн хасаачээ...
Өндөр настан 2 сар
Хөөе тэнэгээ Батсуурь өшиглөөгүй шүү. Сохор минь
Өндөр настан 2 сар
Хөөе тэнэгээ Батсуурь өшиглөөгүй шүү. Сохор минь
Би 2 сар
Бүрэн хас ийм бөх монгол ёс жаягийг дээдэлж явна гэж байхгүй
Зочин 2 сар
Бөх хүн ийм муухай үйлдэл гаргалаа бөхийн холбоо хэзээ ч битгий барилдуул муутай үйлдэлтэй бусад нь сануулга болно