Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогджээ

Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогджээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө  их хэмжээний шингэрүүлсэн түлш тээвэрлэж явсан автомашин Nissan Patrol маркийн автомашинтай мөргөлдөн, улмаар хий алдагдаж хүчтэй дэлбэрэлт болсон.

Уг хэргийн шүүх хурал өчигдөр буюу 2026 оны долоодугаар сарын 29-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байсан ч хойшлогджээ.

“Дүнжингарав”-ын уулзварт түлш тээвэрлэж явсан автомашин осолдож дэлбэрэлт болсон. Үүний улмаас долоон хүн амиа алдсан. Дэлбэрэлт болоод хоёр жил болж байгаа ч буруутай этгээд тогтоогдоогүй.  Иргэдийн хохирлыг барагдуулаагүй хэвээр байна. Уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан  “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав агсан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нас барсан. Ингэснээр түүний хэрэг прокурорт гацсан нөхцөл байдалтай байсан. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сард хохиролд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж, тус хэргийг төр захиргааныхан анхаарахаа больсон талаар мэдэгдэж байлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.